Шууд Chart

Сайд нарын асуудлыг хэлэлцсэнгүй

2014-06-04 11:27:22

Өнөөдөр УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилох асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч уг хамтарсан байнгын хорооны хуралдааны ирц хүрээгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. Түүнчлэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад томилохоор нэр дэвшүүлсэн Ш.Түвдэндоржийн нэрийг УИХ-д албан ёсоор өргөн бариагүй учраас ийнхүү сайд томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж байгаа ажээ.

Үүнээс гадна дээрх хамтарсан хуралдааны дараа Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч мөн л гишүүдийн ирц хүрээгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.
 
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Эдийн засгийн байнгын хороо орой 17:00 цагаас хуралдаж, Н.Батбаяр сайдын асуудлыг хэлэлцэж магадгүй ажээ.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Сайд нарын асуудлыг хэлэлцсэнгүй  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй