![](/uploads/202201/news/thumb/699f5e4be884923b1ee6ac9ad718daed_x3.jpg)
2022 оны 01 дүгээр сарын 03-наас 2022 оны 1 дүгээр сарын 10-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хугацааны сүүлээр нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна.
Хур тунадас: 04-нд Хэнтийн уулсаар, 05-нд Алтайн уулархаг нутгаар, 06-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 07-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 08-нд нутгийн хойд хэсгээр, 09-нд говь, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 8-нд нутгийн хойд хэсгээр, 9, 10-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.