Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2022-01-10 13:22:39

2022 оны 01 дүгээр сарын 10-наас 2022 оны 1 дүгээр сарын 17-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Хур тунадас: 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд Хэнтийн уулс, Халх голын саваар, 13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулсаар, 16-нд Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар  ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 10-нд Алтайн уулсаар, 11-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12,15-нд тал, хээрийн нутгаар, 13,14-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 14-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?  
Үзсэн: 1557 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй