![](/uploads/201307/news/thumb/270a03c6aef5ea6014a2ccaa47b1777e_x3.jpg)
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Финланд Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ларс Баккстромыг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан энэ сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав.
Элчин сайд Л.Баккстром манай улсад Элчин сайдаар ажиллахдаа монгол-финландын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглээд, түүнийг Элчин сайдаар ажилласан хугацаанд Финланд Улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга нар Монгол Улсад айлчилсан болон Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд Улсад албан ёсны айлчлал хийсэн зэрэг олон чухал үйл явдлууд өрнөснийг цохон тэмдэглэв.
Сайд Л.Болд хоёр улсын хооронд ойн болон геологийн салбарт хамтын ажиллагаа түлхүү хөгжиж байгаа зэрэг бодит үр дүнгээ өгч буй ажлууд нь түүний хичээл зүтгэлтэй салшгүй холбоотойг уулзалтын үеэр дурдаж, Элчин сайдад талархал илэрхийлэн, түүний цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Финланд Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.