Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, дэд сайд Регина Рутенбергийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн статусын талаар нухацтай ярилцаж, мэргэжлийн боловсрол олгох Мастерийн хөтөлбөр эхлүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль анх 2013 онд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн дээд сургуулийн статустай байгуулагдаж 2015 онд Их сургууль болж өөрчлөгдсөн төрийн өмчийн их сургууль бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд 290 гаруй оюутан суралцаж байна.
Уулзалтын үеэр хатагтай Регина Рутенберг Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг Азийн бүсийн технологийн тэргүүлэгч сургууль болгохыг эрмэлздэг гэдгээ илэрхийлж, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.
Уулзалтын төгсгөлд Л.Энх-Амгалан сайдад Хархорум хотын 800 жилийн ой, Монгол-Германы Хархорум дахь археологийн судалгааны 20 жилийн ойг тохиолдуулан судалгааны ажил, үр дүн, ололт амжилтыг өгүүлсэн “Хархорум ” номын дээжийг дурсгал болгон бэлэглэлээ гэж БШУЯ-наас мэдээллээ.
| ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, дэд сайд Регина Рутенбертэй уулзлаа | ||
| Үзсэн: 857 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.