Шууд Chart

“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарлаа

2014-06-06 08:35:15

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа. Тус эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль буюу агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг энэ хуульд нэмэлтээр оруулжээ.

Мөн дугаарт, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтлэв. Үүгээр төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн эдийн засгийн үзүүлэлтүүд түүний дотор дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ, хэрэглээний үнийн индексийн түвшин, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нийт зарлагын дээд хэмжээ зэргийг баталсан байна.

Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарт ямар хэмжээний төсөв зарцуулах эрх олгосон, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээ, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээ ямар байхыг Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиас мэдэж болно.
 
Үүнээс гадна  Монгол Улсын төсвийн  хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалттай дэлгэрэнгүй танилцах боломжтой. Үүнд төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршлаас гадна эхлэх, дуусах хугацаа, төсөвт өртөг, санхүүжилтийн хэмжээг тодорхой тусгажээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төсөл:Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээр, “ Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг тус тус нийтэллээ.

Түүнчлэн Зарим хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоол, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Ерөнхийлөгчийн зарлиг, “Нээлттэй боловсролын “Нэг Монгол” үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарлаа  
Үзсэн: 949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй