Шууд Chart

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын 2021 оны тайлангийн хурал болов

2022-01-20 16:42:59

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Монголын үндэсний комисс /МҮК/-ын 2021 оны тайлангийн хурал цахим хэлбэрээр болов.

Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Б.Батцэцэг хурлыг нээж үг хэлэхдээ боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг үндсэн 5 салбарын хүрээнд 2021 онд комиссоос хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг цохон тэмдэглэж, 2022 оныг Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх, бодит үр дүн гаргах чухал жил хэмээн онцлон тэмдэглэв.

ЮНЕСКО-гийн стратеги, бодлогын баримт бичиг шинэчлэгдсэнтэй холбогдуулан “Монгол Улсын Засгийн Газар болон ЮНЕСКО хоорондын Хамтын ажиллагааны тухай санамж бичиг”-ийг шинэчлэх, хэрэгжүүлэхэд комиссын гишүүдийг идэвхтэй оролцож, нягт хамтран ажиллахыг Сайд Б.Батцэцэг үүрэг болгов.

Тайлангийн хурлын үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан тус комиссын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулсан ба 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөлд комиссын гишүүд саналаа илэрхийлж, эцэслэн батлахаар тогтов.


ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын 2021 оны тайлангийн хурал болов  
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй