Шууд Chart

“Универсиад” наадамд оролцсон тамирчдыг шагнана

2013-07-19 09:45:18

 

ОХУ-ын Казань хотноо “Универсиад” наадамд оролцсон залуу тамирчдын шагналыг өнөөдөр Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар 11.00 цагт гардуулна. Тодруулбал, боксын спортын ОУХМ, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт З.Энхзориг, чөлөөт бөхийн ОУХМ, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Оюунсүрэн, дэлхийн аваргын хүрэл медальт Т.Мөнхтуяа болон пауэрлифтингийн дэлхийн аваргын хүрэл медальт Ш.Ариунбаатар нарт “Алтангадас” одонгоор шагнуулахаар болжээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнуулсан залуу, шилдэг тамирчдыг хүлээн авч, шагналыг нь гардуулах аж.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Универсиад” наадамд оролцсон тамирчдыг шагнана  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй