Шууд Chart

“Сингапур-2” төслийг хэрэгжүүлнэ

2014-06-06 08:57:05

Сингапур улсын Темасек сан, Сингапур Политехник, Монгол улсын Засгийн газар хамтран Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт 2010-2012 онд Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй, Насанд хүрэгчдийн заах арга зүйн чиглэлээр “Сингапур-1” төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан билээ.

Үүний үргэлжлэл болгон, Монгол улсын Засгийн газрын Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын Чанарын баталгааны тогтолцоо, Чанарын үнэлгээ ба магадлан итгэмжлэлийн хөтөлбөрийг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжлүүлж байгаа бодлогыг дэмжин  “Сингапур-2”  төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Тус төслийг Сингапур улсын “Темасек” сан Монгол улсын Хөдөлмөрийн яам хамтран санхүүжүүлэх бөгөөд Сингапур Политехниктэй хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, талууд өнгөрсөн даваа гарагт хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.    
 
Тус төслийн үр дүнд Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын Чанарын баталгааны тогтолцоог бий болгох, Чанарын үнэлгээ ба магадлан итгэмжлэлийн хөтөлбөрийг бэхжүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой аж. 
 
Хөтөлбөр тус бүрт Монгол Улсын Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудаас  сонгон шалгаруулсан 50 орчим сургуулийн нийт 100 оролцогч хамрагдах ажээ.  Хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа тус хоёр хөтөлбөрт хамрагдсан нийт оролцогчдоос 30 оролцогчийг сургагч багшаар сонгон шалгаруулах бөгөөд эдгээр багш нар Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын 300 багш ажилчдад сурсан мэдсэнээ түгээн дэлгэрүүлж, сургалтад хамруулан, чадавхыг бэхжүүлэх юм байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Сингапур-2” төслийг хэрэгжүүлнэ  
Үзсэн: 1144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй