Дэлхийн байгаль орчны өдрөөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын оюутны холбоо хамтран “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор Монголын их, дээд сургууль, МСҮТ, Коллежийн оюутан суралцагчдын дунд Flash mob уралдаан зохион байгууллаа.
Тус үзүүлбэрээр дэлхийн дулаарал болон цөлжилтийн эсрэг байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг бий болгоход оруулах хувь нэмэр, хүсэл зориг, хүчин чармайлтыг урлагаар дамжуулан илэрхийлсэн тус уралдаанд МУИС, СУИС, Их засаг их сургууль, “Улаанбаатар эрдэм” их сургууль, “Улаанбаатар” дээд сургууль, “UB dance” бүжгийн сургуулийн 300 гаруй оюутан, суралцагч оролцсон байна.
Нэг багийн 50 гаруй гишүүн нэгэн ижил дуу хоолой, нэгэн жигд хөдөлгөөнөөр байгаль орчин тэр дундаа цөлжилтийн эсрэг, ан амьтнаа хамгаалах, мод тарих, хог хаягдалгүй эрүүл, ногоон орчныг бүрдүүлэх, байгаль орчноо сүйтгэгчидтэй хамтаар тэмцэх зэрэг агуулгыг илэрхийлж байсан нь сонирхолтой байлаа.
Тэргүүн байрын эзнээр СУИС-ийн С.Саруултөгс ахлагчтай “Нүүдэлчид” баг шалгарч, МУИС-ийн “N.U.M” баг дэд, “UB dance” бүжгийн сургуулийн “Алиалагчид” баг гуравдугаар байрт оржээ.
Оюутнууд ногоон хөгжлийг бий болгохыг уриаллаа | ||
Үзсэн: 1376 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.