Шууд Chart

Төрийн хэлний зөвлөл хуралдлаа

2014-06-06 09:25:19

Энэ долоо хоногт төрийн хэлний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хурлаар нийт зургаан асуудлыг авч хэлэлцсэн байна.

Үүнд: ЮНЕСКО-гоос ирүүлсэн сургалтын чиглэлүүдийн оноосон нэрсийг монголчилсон талаар, Зам тээврийн яамнаас ирүүлсэн ”Резин дугуй, хийлэх хошуу... зэргийн үйлчилгээний нэр томъёо, тайлбар толь-ийн стандартын талаар, түгээмэл хэрэглэгдэх болсон гадаад /ормол/ үгсийн товч толь, Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд орсон “ээлжийн ростер” хэмээх үгэнд өгөх тайлбар, “Тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд” гэсэн нэр томъёог өөрчлөх талаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу дээрх нэр томъёог өөрчлөх талаар, харилцаа, холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн “Цахим сүлжээний нээлттэй эхийн үйлдлийн системийн монгол нэр томъёо” стандартын төслүүдийг хэлэлцжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Төрийн хэлний зөвлөл хуралдлаа  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй