Шууд Chart

Хууль зүйн яаманд 73 өргөдөл гомдол иржээ

2014-06-06 09:41:12

Хууль зүйн яам өнгөрсөн тавдугаар сард иргэд, байгууллагаас нийт 73 өргөдөл, гомдол хүлээн авснаас дээд газраас шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн 10, иргэд, байгууллагаас 63 өргөдөл хүлээн авсан байна.

Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах “11-11 төв”-өөс тус яаманд 25 санал, хүсэлт хуваарилагдсныг төрлөөр ангилбал дөрвөн гомдол, таван шүүмжлэл, 15 санал хүсэлт, нэг өргөдөл иржээ.

Өмнөх сартай харьцуулахад өргөдөл гомдол ирүүлсэн иргэдийн то 7.6 хувиар  буурсан байна. Мөн ирсэн өргөдөл гомдол, саналын дийлэнхи нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, Шийдвэр гүйцэтгэх ажил,хуулийн төслүүдэд санал өгөх хүсэлтүүд эзэлж байгаа аж. Нийт ирсэн өргөдөл гомдлын 42-ыг нь шийдвэрлэж хариу өгсөн бол 31 нь хяналтын шатанд байна гэж Хууль зүйн яамнаас мэдээллээ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хууль зүйн яаманд 73 өргөдөл гомдол иржээ  
Үзсэн: 1727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй