Хууль зүйн яамнаас явуулж буй Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хууль зүйн яамны урилгаарЗэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв /Geneva Centre for the Democratic Control of Armed Forces/-ийн Доктор Филипп Флюри тэргүүтэй таван сургагч багш Монгол Улсад хүрэлцэн ирж мэргэжлийн сургалт семинарыг зохион байгуулав.
Энэ сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү сургалтыг Хууль зүйн яам УИХ-ын Тамгын газартай хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтад Цагдаагийн ерөнхий газрын 20 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн багш болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаачид зэрэг нийт 30 гаруй оролцогчид хамрагдлаа.
Хоёр өдөр үргэлжилсэн сургалт-семинарын гол зорилго нь Хууль зүйн яамнаас эрхлэн явуулж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хууль сахиулах байгууллагуудын удирдлагын албан тушаалтнуудыг бусад орны туршлагаас суралцуулах, чадавхжуулахад чиглэсэн байна.
Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвтэй хамтарсан сургалт зохион байгуулав | ||
Үзсэн: 1107 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.