Шууд Chart

Чуулганы хуралдаан эхэллээ

2014-06-06 10:14:21

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаан өглөө есөн цагаас эхлэх байсан хэдий ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас ийнхүү 10:00 цагт эхэллээ.

Хуралдааны эхэнд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Түүнчлэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд 2013 оны улсын төсвөөс түүний багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийх юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулганы хуралдаан эхэллээ  
Үзсэн: 1047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй