Шууд Chart

Татвараас чөлөөлөх асуудал дэмжигдлээ

2014-06-06 10:45:18

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Уг хуулийн төслийг Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газраас тавдугаар 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийг батлая гэсэн агуулгаар гишүүдээс санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 92 хувь нь дэмжсэн тул хуулийн төсөл батлагдлаа.

Жижиг дундаас дээш үйлдвэрлэлд үзүүлэх татварын дэмжлэгийг ийнхүү гишүүд яаралтай журмаар хэлэлцэн батлаж байгаа бөгөөд дээрх хуулийн төсөл өнөөдрөөс эхлэн мөрдөгдөх юм.

Үүнээс гадна чуулганы хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж санал хураан гишүүдийн 80.4 хувийн саналаар батлагдлаа.
 
Уг хуулийн төслийг мөн Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд яаралтай хэрэгжүүлэхээр өргөн барьсан. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодитойгоор дэмжинэ гэж үзэж байгаа юм. Түүнчлэн уг хуулийн хүрээнд өнгөрсөн оны 12 дугаар сард дуусгавар болгосон жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гаалийн албан татвар болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлөлт үргэлжилж байгаа юм.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Татвараас чөлөөлөх асуудал дэмжигдлээ  
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй