Шууд Chart

Дээрэм булаалтын зургаан хэргийг илрүүлжээ

2014-06-06 13:49:53

Энэ сарын 5-6-нд шилжих шөнө нийслэлийн нутаг дэвсгэрт гарч цагдаагийн байгууллагуудын илрүүлсэн дээрэм булаалтын болон хулгайн гэмт хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Дээрэм булаалтын гэмт хэрэг:

1. БЗД-16 хороо “Хангай дэлгүүр”-ийн гадна 06-р сарын 06-ны 00:30-д “Л” /эр.31н/-ийг зогсож байхад нь БЗД-28-р хороонд оршин суух “Б” /эр.28н/ бусадтай бүлэглэн зодож Iphone-5 гар утсыг нь дээрэмдсэн хэргийг Улиастай-111 чиглэлийн ХЖА д/ч Б.Нямдорж, а/а Т.Дорждэрэм нар шуурхай эрэн сурвалжлан илрүүлсэн хэргийг БЗДЦХ-1 шалгаж байна.

2. ХУД-3-р хороо “18-р сургуулийн баруун талд манай хүүхдийн гар утсыг дээрэмдсэн хүүхэд байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу Арцат-112 чиглэлийн ХЖА д/ч Н.Төрбаяр, а/а Л.Мягмарсүрэн нар шуурхай очиж шалгахад: 06-р сарын 03-нд “М” /эр.13н/ гэртээ харихаар явж байхад нь үл таних “Ш” /эр.15н/ бусадтай бүлэглэн Samsung S-2 маркийн гар утсыг нь айлган сүрдүүлж дээрэмдсэн хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.

3. ХУД-9-р хороо “Нисэхийн эцсийн буудал дээр гар утсаа дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээллийг 05-р сарын 05-ны 04:30-д авч Эрхэс-112 чиглэлийн ХЖА д/ч С.Ганбаатар, а/а Ч.Ганбаатар нар шалгахад: “Ж” /эр.22н/-г ажилдаа явж байхад нь үл таних хүмүүс дээрэмдсэн байсныг шуурхай эрэн сурвалжилж “Б” /эр.17н/ бусадтай бүлэглэн хохирогчийг зодож LG маркийн гар утсыг нь дээрэмдсэн байсныг тогтоон ХУДЦХ-2 хэргийг шалгаж байна.

4. БЗД-19-р хороо “Газарчин сургууль”-ийн урд “Т” /15н.эр/-гийн Samsyng-S-2 гар утсыг үл таних хүн булааж зугтаасан хэргийг Улиастай-111 чиглэлийн ХЖА а/а Ерөөлт, а/а Наранжаргал нар шуурхай эрэн сурвалжилж БЗД-10-р хороогд оршин суух “Т” /эр.17н/ булааж зугтаасныг тогтоон хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна.

5. СБД-6-р хороо 73-р хотхоны хойд талд иргэн “Н” /эм.53н/-ийн Samsung S-2 маркийн гар утсыг Булган аймгийн харьяат “Х” /эр.30н/ булаасныг Тамир-114 чиглэлийн ХЖА д/ч Х.Буланбек, а/а Э.Мөнхбаяр нар үйлдэл дээр нь илрүүлсэн хэргийг СБДЦХ-1 шалгаж байна.

6. ХУД-2-р хороо “19-ийн үйлчилгээний төвийн гадна миний гар утас мөнгийг үл таних хүн булааж зугтаалаа” гэсэн мэдээллийг иргэн “Б” 6-р сарын 05-ны 18.30-д өгснийг хүлээн авч Арцат-21 чиглэлийн ХЖА а/а Ю.Хатанбаатар а/а М.Эрдэнэбадрах нар шуурхай эрэн сурвалжлан Төв аймгийн харьяат “Б” /эр.29н/ булааж зугтаасныг илрүүлсэн хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.

Хулгайлах гэмт хэрэг:

1. БГД-4-р хороо “Ард Даатгал ХК-ны байрны гадна тавьсан автомашины толь алдагдсан байна” гэсэн мэдээллийг 06-р сарын 05-ны 14:21-д авч м/б д/ч Х.Мөнх-Эрдэнийн удирдсан бүрэлдэхүүн шалгаж иргэн “Ж” эзэмшлийн Lexux 400 маркийн автомашины хос толийг БЗД-7-р хороонд оршин суух “Б” /эр.34н/ хулгайлан авсан байсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.

2. БЗД-7-р хороо “23-р байрны зогсоолд тавьсан автомашины шилийг хагалаад эд зүйл хулгайлаад байна” гэсэн мэдээллийг иргэнээс илрүүлсний дагуу 06-р сарын 05-ны 04:35-д авч Сүлд-33 чиглэлийн ХЖА а/а П.Мөнхжаргал, а/а Ц.Гансүх нар шуурхай очиж шалгахад: иргэн “П” /эр.48н/-ийн Toyota Corolla маркийн автомашины шилийг Төв аймаг харьяат “Б” /эр.29н/ хагалж эд зүйл хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн БЗДЦХ-2 шалгаж байна.

3. БЗД-7-р хороо “Game Arena” төвд гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийг 06-р сарын 05-ны 11:00 цагт авч Сүлд-112 чиглэлийн ХЖА д/ч О.Энхмэнд, а/а Ж.Мягмардорж нар шалгахад: “Н” /эр.15н/ Sky I-650 маркийн гар утсыг “М” /эр.16н/ хулгайлсныг илрүүлэн БЗДЦХ-2 шалгаж байна.

4. СХД-22-р хороо “Тахилтын аманд барилгын хашаа хулгайлаад байна” гэсэн мэдээллийг 06-р сарын 05-ны 23:35-д авч Сэлбэ-111 чиглэлийн ХЖА д/ч Б.Батхуяг, а/а Т.Баяртогтох нар шалгахад: “О” /эр.39н/ бусадтай бүлэглэн Bongo маркийн автомашинаар Тахилтын аманд байрлах айлын төмөр хайсан хашаа хулгайлж байсныг илрүүлэн СХДЦХ-1 шалгаж байна.

5. ЧД-13-р хороо “49 дүгээр сургуулийн спорт зааланд түрийвчтэй мөнгөө алдлаа” гэсэн мэдээллийг 06-р сарын 05-ны 18:00 цагт авч Согоот-112 чиглэлийн ХЖА д/ч Н.Баясгалан, а/а Ч.Билэгсайхан нар шалгаад: “М” /эр.43н/-ын 650.000 төгрөгийг халааснаас нь “Э” /эр.20н/ хулгайлан авсныг илрүүлсэн хэргийг ЧДЦХ-2 шалгаж байна.

Залилан мэхлэх гэмт хэрэг:

1. ХУД-2-р хороо “Миний бөгжийг залилсан хүн энд байна” гэсэн мэдээллийг 06-р сарын 05-ны 13:00 цагт авч Арцат-112 чиглэлийн ХЖА д/ч Н.Төрбаяр, а/а Л.Мягмарсүрэн нар шуурхай очиж шалгахад: 05-р сарын 19-ны өдөр 10:00 цагт Төрийн банкны гадна иргэн “М” /эм.58н/-д Оршин суух хаяг тодорхойгүй “В” /эр.33н/ хуурамч алтан ээмэг бөгж зарж иргэн “М”-ын монетон бөгж 50000 төгрөгийг залилан авсан хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Дээрэм булаалтын зургаан хэргийг илрүүлжээ  
Үзсэн: 1276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй