![](/uploads/202201/news/thumb/51e1228ac5b18b5305a7b76d8775623e_x3.jpg)
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.
2022 оны 01 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2022 оны 01 дүгээр сарын 28-наас 02 дугаар сарын 01-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгууд нутгийн зарим газраар, 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд, 31-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд Алтайн салбар уулсаар, 29-31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн | ||
Үзсэн: 624 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.