Шууд Chart

Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар чууллаа

2014-06-09 09:08:36

Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТанхимтай хамтран зохион байгуулж буй “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” өнгөрсөн бямба гарагт Төрийн ордонд боллоо.

Бодлого боловсруулагчид, олон улсын хамтрагч байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, боломжийн талаар хэлэлцсэн юм.
 
Чуулга уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож үг хэлсэн. Тэрээр “Бүтээн байгуулалтыг амжилттай хийж, бүтээмжийг нэмэгдүүлэх гол хүч нь эрүүл чийрэг Монгол хүн юм. Засгийн газар эрүүл мэндийн салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна энэ салбарыг зах зээлийн харилцаанд зохицсон байдлаар ажиллуулах зорилттой ажиллаж байна гэлээ. Түүнчлэн энэ онд 11 аймгийн төвд хамгийн сүүлийн үеийн аппарат техниктэй оношлогооны төвийг 24 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн байгуулснаар Улаанбаатар хотод ирж байгаа иргэдийн тоо 60 хувиар буурсан судалгаа гарчээ. 2012 онд 24.7 тэрбум төгрөгийг иргэд гадаадад оношлуулж, эмчлүүлэхэд зарцуулсан гэсэн тооцоо байна. Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийг дэмжиж, гадны хөрөнгө оруулалтыг хөхиүлэх замаар гадагшаа гарч байгаа их мөнгийг Монголдоо үлдээх, эх орондоо найдвартай оношлуулж эмчлүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлосон юм.
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар чууллаа  
Үзсэн: 1293 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй