Шууд Chart

96 настай эмгэн гэмт этгээдийг мөрджээ

2013-07-19 11:24:23

АНУ-ын иргэн 96 настай Маргаретта Вулф Хүнсний дэлгүүрээс нь хулгай хийхийг завдсан этгээдийг хөөн гаргажээ. Энэ явдал хэд хоногийн өмнө Висконсин мужийн Маршфилд хотод гарсан аж. Түүний дэлгүүрт  нэгэн дээрэмчин орж ирэн бэлэн мөнгөө өгөхийг шаардсан гэнэ. Эмгэн хүсэлтийг нь биелүүлээгүй бөгөөд түүнд хандан дуртай амттанаа аваад мөнгийг нь төлөлгүй явж үз хэмээн хөөжээ.

Харин хариуд нь  дээрэмчин эмгэнийг касснаасаа холд хэмээн хашгирсан байна. Гэтэл эмгэн байрнаасаа хөдлөлгүй “Би хаашаа ч явахгүй” хэмээн дээрэмчин рүү хашгирч дохиоллын товчлуураа дарсан ажээ. Цагдаа дуудчихсан гэдгээ хэлэнгүүт дээрэмчин этгээд сандран уг дэлгүүрээс гүйн гарчээ. Одоогоор цагдаа нар гэмт хэрэгтэнийг олоогүй байгаа юм байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

96 настай эмгэн гэмт этгээдийг мөрджээ  
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй