![](/uploads/201406/news/thumb/979689e799bcc14b503b784ecbe824f0_x3.jpg)
Чингис хааны талбайд өчигдөр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны өдөрлөг боллоо.
Өдөрлөгт яамны харьяа мэргэжлийн урлагийн байгууллагууд, музей, спорт болон аялал жуулчлалын холбоод өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнан төсвийн хөрөнгөөр юу хийж бүтээснээ дэлгэн үзүүлсэн байна.
Энэ үеэр Өвөрхангай аймгийн Уянга сумын урлаачдын бүтээсэн монгол гэрийг байршуулан ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвүүдийн танилцуулга, батламжийг олон нийтийн хүртээл болгосноос гадна бий биелгээ, лимбэний битүү амьсгаа зэрэг соёлын биет бус өвийг хурсан олонд зааж, гарын авлагыг тараалаа. Харин спорт холбоод эрүүл зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн зэргийг зааж уран гимнастик, таеквондогийн үзүүлбэр зэргийг толилуулжээ.
Мөн “Мөнгөн мод”-ын эздэд цом, мөнгөн шагналыг нь гардуулан өгөх ёслолын ажиллагаа болсноос гадна “Спорт-хөгжил-энхтайван” эссэ бичлэг, гар зургийн уралдааны ялагчдад батламж мөнгөн шагналыг нь гардуулсан байна.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны өдөрлөг боллоо | ||
Үзсэн: 847 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.