Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

2022-02-03 19:33:49

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн хэвээр байна.


2022 оны 02 сарын 03-ны 20 цагаас 02 сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас хялмаална. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 13-15  хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 5-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 6-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.


Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн  
Үзсэн: 478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй