"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Сар шинийн дараагаас халдварын тохиолдол нэмэгдэхээр байгааг судлаачид анхааруулж байсан. Одоогоор нийт батлагдаж байгаа халдварын тархалтын 99 хувийг "Омикрон" хувилбар эзэлж байна.
Хичээл, сургууль эхлэх үеэр халдварын тоо 10-20 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ. Манайд "Омикрон"-ы хоёрдугаар хувилбар бүртгэгдээгүй, мөн "Омикрон"-ы хоёрдугаар хувилбар PCR шинжилгээгээр илрэх боломжгүй, генийн дарааллаар илрүүлнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга "Омикрон" вирусний нэгдүгээр хувилбараар өвдөөд эдгэсэн ч дахиад дараагийн хувилбараар өвдөх эрсдэл өндөр гэдгийг санууллаа.
| "Омикрон" хувилбараар өвдөөд эдгэсэн ч дахин халдвар авах эрсдэл өндөр байна | ||
| Үзсэн: 972 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.