Шууд Chart

“Иргэний нисэхийн үндэсний төв” төххк-ийн шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцийг танилцууллаа

2026-08-19 16:58:09

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 24/26 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан.

Шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцийг 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Энхзориг компанийн удирдлагын багт танилцууллаа.

Шинэ бүтцийн хүрээнд компанийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, нисэхийн аюулгүй ажиллагааг хангах, удирдлагын үр ашиг, үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгасан байна.

 


“Иргэний нисэхийн үндэсний төв” төххк-ийн шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцийг танилцууллаа  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй