Бээжингийн өвлийн олимпын наадмын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн ажилтан Бреннан Мугара Хятадын үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн хоккейн тоглолтын талбайн зураглаачийн үүргийг гүйцэтгэж байна. Тэрбээр Цэнгэлдэх хүрээлэн дэх бусад зураглаачаас ялгаатай нь тэшүүртэй ажиллах шаардлагатай аж.
Бреннан Мугара тэмцээн болохоос өмнө талбайд орж, бэлтгэл ажлаа базаан уралдаан дууссаны дараа сая талбайгаас гардаг. Уралдааны явцад мөсөн дээр ойрын зайнаас зураг авалтыг хийдэг.
Бреннан Мугара хоккейн сургалтад хамрагджээ. Учир нь мөсөн дээрх зураглаач дан ганц мэргэжлийн зураглаач байгаад зогсохгүй тамирчдаас дутахгүй тэшүүр эзэмших, хөдөлгөөний эвсэлтэй, ур чадвартай байх шаардлагатай аж.
.Эх сурвалж: CCTV
Тэшүүртэй зураглаач | ||
Үзсэн: 1153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.