![](/uploads/202202/news/thumb/f8dd77cdc57ba17dc9edc3eb74df7fbd_x3.jpg)
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсээс 2022 оны гуравдугаар сараас 2022 оны тавдугаар сарын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.
Урьдчилсан төлөвийг http://www.tsag-agaar.mn/ цахим хуудсанд сар бүрийн 28-нд шинэчлэн гаргадаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүрт нь шинэчилсэн мэдээг ашиглаж байна уу.
Дэлхийн Цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэгт 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Намрын улирлын төлөвийн талаар лавлах шаардлагатай бол УЦУОСМХ-ийн 11-326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн ОУУХПСХ-ээс тодруулах боломжтой.
2022 оны гуравдугаар сараас 2022 оны тавдугаар сарын уур амьсгал III сард Увс, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр -14…-20°C, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +2…-4°C, бусад нутгаар -5...-12°C хүйтэн байдаг. IV сард Баян–Өлгий, Увс, Завхан, Архангайн зүүн хэсэг, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр -4…-10°C хүйтэн, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8...+12°C дулаан, бусад нутгаар +6...-2°C хүйтэн байдаг байна.
Харин V сард Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр +5...+10°C, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар +15... +19°C, бусад нутгаар +10... +15°C дулаан байдаг байна. Хур тунадасны хувьд III сард Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 5–6 мм, бусад нутгаар 2–5 мм хүртэл хур тунадас ордог бол IV сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 6–8 мм, бусад нутгаар 2–4 мм, V сард Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 21–30 мм, Увс, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 3–12 мм, бусад нутгаар 12–21 мм хүртэл хур тунадас ордог байна.
3–5 ДУГААР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Гуравдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Увс, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр -14…-20°C, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +2…-4°C, бусад нутгаар -5...-12°C хүйтэн байдаг.
Гуравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий ихэнх, Ховд, Говь–Алтайн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 5–6 мм, бусад нутгаар 2–5 мм хүртэл хур тунадас ордог.
Гуравдугаар сарын нийлбэр хур тунадас Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.
Дөрөвдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Увс, Завхан, Архангайн зүүн хэсэг, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр -4…-10°C хүйтэн, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8...+12°C дулаан, бусад нутгаар +6...-2°C хүйтэн байдаг. 4 дүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 6–8 мм, бусад нутгаар 2–4 мм хур тунадас ордог байна. 4 дүгээр сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын ихэнх нутаг, Говь–Алтайн баруун өмнөд хэсгээр ОЖД– ийн орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна.
Тавдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсгээр +5...+10°C, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар +15... +19°C, бусад нутгаар +10... +15°C дулаан байдаг байна. 5 дугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Өвөрхангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр 21–30 мм, Увс, Ховд, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангайн өмнөд хэсгээр 3–12 мм, бусад нутгаар 12–21 мм хүртэл хур тунадас ордог. 5 дугаар сарын нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх нутаг, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна.
Энэ хаврын цаг агаарын урьдчилсан төлөв | ||
Үзсэн: 5909 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.