Шууд Chart

Япон: Украины хямрал Азид ч мөн нөлөөлнө

2022-02-18 14:47:25

Тэрбээр Украины нөхцөл байдал маш хүнд байгаа учир юу ч тохиож болзошгүй гэж пүрэв гарагт эрх баригч гол Либерал ардчилсан намын бүлгийнхээ хурал дээр мэдэгджээ. Тодруулбал, “Янз бүрийн улс орнууд дипломат хүчин чармайлтаар хямралыг зохицуулах оролдлогыг үргэлжлүүлж байна. Энэ асуудал Европт төвлөрч байгаа ч хэрэв цэргийн хүчээр дамжуулан одоогийн нөхцөл байдлыг өөрчлөхийг зөвшөөрвөл энэ нь Ази тивд сөрөг үр дагавар авчрах болно” гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр Японы Засгийн газар дипломат арга замаар хурцадмал байдлыг намжаахын тулд хүчин чармайлт гаргана гэж нэмж хэлэв. Японы Ерөнхий сайд Кишида Фумио пүрэв гарагийн орой ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьж, одоогийн нөхцөл байдалтай холбоотой байр сууриа илэрхийлсэн байна.

Японы Ерөнхий сайд Кишида Фумио "Би Ерөнхийлөгч Путинд Украины нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна гэж хэлсэн. Би түүнийг хүчирхийллээр бий болгосон одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх бус, дипломат хэлэлцээгээр холбогдох улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөхүйц шийдэлд хүрэхийг уриалсан" гэжээ.

Япон улс хурцадмал байдлыг намжаахын тулд дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлж, Их долоогийн бусад орон болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон: Украины хямрал Азид ч мөн нөлөөлнө  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй