Шууд Chart

Өнөөдөр таван байнгын хороо хуралдана

2014-06-10 10:00:54

Өнөөдөр УИХ-ын таван байнгын хороо хуралдахаар төлөвлөжээ. Тодруулбал:

Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09:00 цагаас “А” танхимд болж Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Харин Эдийн засгийн байнгын хороо мөн  “А” танхимд үргэлжлүүлэн хуралдаж “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх,
“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай, хэлэлцэх эсэх/;
“Цагаан суваргын ордын төрийн зээмших хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг болон Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Мөн Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтран 14:00 цагаас “А” танхимд хуралдаж Монгол хэлний тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ.
Төрийн байгуулалтын байнгын хороо мөн “А” танхимд үргэлжлүүлэн хуралдаж Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Түүнчлэн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан хамтарсан хуралдааны дараа “Б” танхимд үргэлжилж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг сонсохоос гадна “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэнэ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Өнөөдөр таван байнгын хороо хуралдана  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй