“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-ийн хүрээнд Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ-тай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга-уулзалт”-ыг энэ сарын долооны өдөр Төрийн ордноо зохион байгуулсан.
Уг чуулга уулзалтад оролцсон НҮБ-ын Хүн амын сан, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг, БНСУ-ын “Nanoori” эмнэлэг болон дотоодын найман аж ахуйн нэгж, компаниас нийгмийн хариуцлагаа илэрхийлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн хэрэгцээтэй байгаа багаж, тоног төхөөрөмж болон хүний нөөцийг сургаж мэргэжүүлэхэд зориулан нийт 913 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.
Эрүүл мэндийн салбарт 913 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ | ||
Үзсэн: 1025 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.