Шууд Chart

Н.Батбаяр сайдын асуудлыг хойшлууллаа

2014-06-10 11:19:02

УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн сард Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг улс орны эдийн засгийг хүнд байдалд оруулсан, Чингис болон Самурай бондыг үр ашиггүй зарцуулсан зэрэг үндэслэлүүдээр огцруулах саналыг өргөн барьсан.

Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан бүлгийн саналын дагуу өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо  хуралдаж Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан боловч АН-ын бүлэг хойшлуулах горимын санал гаргалаа.
 
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлага нь бүдүүлэг, хүний нэр төрд халдсан асуудлыг хэт гуйвуулсан өнгө аястай байна. Жишээ нь, улсын өр, төсвийн алдагдал зэрэгт алдаатай тоог дурджээ. Тиймээс бид шаадлагыг үндэслэлтэй эсэхийг мэдэхээр холбогдох газрууд нь албан бичиг явуулсан. Хариу нь ирээгүй байна. Уг асуудлыг зайлшгүй нягталж, шалгах шаардлагатай. Тиймээс хурлыг хойшлуулах горимын санал гаргаж байна" гэв. Уг горимын саналаар санал хураахад 14 гишүүний 10 дэмжсэнээр уг асуудлыг хойшлууллаа. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Батбаяр сайдын асуудлыг хойшлууллаа  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй