Шууд Chart

Санамж бичигт гарын үсэг зурав

2014-06-10 11:28:35

Зохистой хөдөлмөрийг дэмжих талаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хооронд байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Ёшитэрү Урамото нар Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо  гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар нар оролцлоо. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Санамж бичигт гарын үсэг зурав  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй