Шууд Chart

Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэв

2014-06-10 11:46:56

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. 

Тус хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгээс Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн саналыг гаргасан байна. Уг саналыг өнөөдөр Байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжлээ. Өөрөөр хэлбэл, Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

Төрийн зүгээс тус ордын 34 хувийг эзэмшихээр заасан байсан. Ингэхдээ төр өөрийн эзэмшилдээ 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулахаар тогтоолын төсөлд тусгасан нь парламентаас хүчтэй шүүмжлэл сонсоход хүргээд байгаа. Одоо уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын зэс молибдений ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Монголын алт” компани эзэмшдэг юм байна. Тус компани 2001-2008 онд өөрийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажил хийж, 2009 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар нөөцийн тайлангаа хэлэлцүүлэн баталгаажуулжээ. Үүгээр 250.4 сая тонн хүдэр, 66167 тонн молибден, 11.127 тонн алтыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Харин хайгуулын ажилд тус компани 2.679.400 ам.долларыг зарцуулсан бол нөхөн төлбөрт 714.760 ам.долларыг төрд төлжээ. Мөн тус компанийн Цагаан суваргын ордод оруулсан хөрөнгө оруулалт одоогоор 323.1 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж.
Нийтэлсэн: О.Энхмаа

Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэв   
Үзсэн: 1687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-06-10 17:25
Tegj yarival Nariin Sukhaitiin turiin ezemshliin % tuhai hezee yarih ve
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-06-10 17:24
ug ni ulsiin huruunguu r haiguul hiij nuucig togtooson sh dee ,ene utgaaraa tur shuud 34% g unegui ezemshig erhtei sh de, MAK yahav dahin haiguk hiij JORC r nuucuu dahij bodson l doo ,gesen ch turiin ,edliin 34% g yadaj unegui uguh estoi , Nyamtaishir Nomtoibayar nar ichmeer yum.
118.33.84.xxx [118.33.84.xxx] 2014-06-10 16:40
HUIVALDAAN GEJ ENE SHUU DEE DUU NAR MIN
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2014-06-10 14:22
Mongol hyn l ezen baibal bolno. Tatbaraa tulnu uur yareh alga.

Бидэнтэй нэгдээрэй