Шууд Chart

"Хамгийн сайхан нь" кино залуусын хайр дурлалыг харуулна

2014-06-10 15:51:37

"Шөнө дундын яриа" киног өнгөрөгч 2013 онд бүтээн үзэгчдэд хүргэсэн "Очир фильм" студи болон "Монгол медиа" группийн хамт олон хоёр дахь уран бүтээл болох "Хамгийн сайхан нь" уран сайхны киногоо олны хүртээл болгоход бэлэн болжээ. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй тус киног О.Батзориг зохиолыг нь бичиж, найруулсан байна.

“Хамгийн сайхан нь” кинонд өнөөгийн залуус мөрөөдөл, зорилгынхоо төлөө яаж тэмцдэг, тэвчээр, хөдөлмөр, хайр дурлал хүнийг хэрхэн хүмүүжүүлж хүн болгодгийг энгийн элдэв чамирхалгүй хэрнээ хурц тодоор харуулахыг хичээжээ.
 
Тус киноны найруулагчаар мөн А.Мягмар ажилласан байна. Харин киноны зураглаачаар Б.Төгсбат, зургийн даргаар Б.Дүүрэнболд, зураачаар Э.Цог, Хөгжмийн зохиолчоор Б.Билгүүн /ISA BEATS/ нар ажиллажээ. Түүнчлэн тус уран бүтээлийн гол дүрүүдэд "OPOZIT" хамтлагийн А.Гантулга, Орхидос-1, 2 киногоор олонд танигдсан жүжигчин А.Орхонтуул болон УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд нар тоглосон байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

"Хамгийн сайхан нь" кино залуусын хайр дурлалыг харуулна  
Үзсэн: 7019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-10-05 17:03
YAAJ UZEH WE?
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-08-09 04:36
OPOZIT хамтлагийн ЭНЭРЭЛ бас тоглосон шдээ . Яагаад аниад байгаан хаха
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-06-29 16:28
ene kinog ymar sitaas uzhuu
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2014-06-18 14:56
Uneheer saihan kino boslon bnlee setgeld hursen shuu thanks

Бидэнтэй нэгдээрэй