Шууд Chart

Нүүрснээс шингэн түлш гаргах төслийг хэрэгжүүлэхэд хоёр тэрбум доллар шаардлагатай

2014-06-10 17:15:41

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “ББ Постдам” компанийн захирал Рэймунд Фоэрстэр, тус компанийн гүйцэтгэх захирал Жоахан Фрумхан, Монгол Улсын “Гермон Газ” компанийн захирал Б.Мөнхтуяа болон албаны бусад хүмүүсийг  Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Энэхүү уулзалтаар 2011 онд Холбооны канцлер А.Меркель, 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар харилцан айлчлал хийх үеэрээ ярилцсан нүүрс шингэрүүлэн түлш үйлдвэрлэх томоохон үйлдвэрийн төслийн талаар санал солилцлоо.
 
Ноён Рэймунд Фоэрстэр энэ төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг зөвхөн хоёр улсаас гаргана гэдэг хүндрэлтэй, тиймээс олон улсын санхүүгийн байгууллагаас санхүүжилт авахаар төлөвлөж байгаа гээд дээрх төсөл нь 1.5-2 тэрбум долларын өртөгтэйгээр хэрэгжинэ гэдгийг дуулгав. Мөн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй байгааг дуулгаад, төсөл хэрэгжүүлэгч хоёр талаас найман сая долларын зардал гарахаар тооцоо хийгдэж байгааг танилцуулсан юм. Мөн тэрээр нүүрснээс түлш гарган авах үйлдвэр гурван жилийн дараа гэхэд ашиглалтад орж Монгол Улсын иргэдэд шатахуун түгээж эхэлнэ гэдэг таатай мэдээг дуулгасан юм.
 
УИХ-ын дарга уг төсөл нь Монгол Улсын стратегийн чухал ач холбогдолдолтой төслүүдийн нэг бөгөөд Монгол-Германы эдийн засгийн хамтын ажиллагаанд түүхэн шинэ хуудсыг нээх, улмаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд авч ирэх чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглээд, төслийн ажлыг хурдацтай эхлүүлэн, үйлдвэрийг гурван жилээс бага хугацаанд ашиглалтад оруулах ямар нөөц боломж байгааг эрэлхийлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн юм. Германы үндсэн технологийг ашиглаж нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд Төрийн өмчит компани болон байгуулагдсан байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Нүүрснээс шингэн түлш гаргах төслийг хэрэгжүүлэхэд хоёр тэрбум доллар шаардлагатай   
Үзсэн: 1846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй