Шууд Chart

Гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг сануулав

2014-06-11 15:23:12

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2013 оны хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Гишүүд энэ үеэр малын хулгайтай тэмцэх, шинэ төрлийн гэмт хэрэг болох хүн худалдаалах, цахим гэмт хэрэг, хар тамхины худалдаатай тэмцэх ажилд ямар ахиц гарсныг тодруулж байсан юм. Тухайлбал, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, хар тамхины худалдаа, цахим болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд чадавхиа сайжруулах шаардлагатай байлаа гээд өнгөрсөн онд ажилтнуудаа мэргэшүүлэн бэлтгэх, техник, технологио сайжруулах, гадаад харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхааран ажиллалаа гэсэн юм.
 
Түүнчлэн 2013 онд туршлага судлах хүрээнд чиглэлийн байцаагчдыг Хонгконг, Тайвань, АНУ-д сургаж, олон улсын байгууллагын мэргэжилтнүүдийг хоёр удаа урьж сургалт явуулснаас гадна Холбооны мөрдөх товчоотой хамтран хар тамхи, цахим болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулсан талаар хэллээ.
 
Байнгын хорооны гишүүд гэрч, хохирогчийг хамгаалах гэх зэрэг олон ажилд дэвшил гарсан гэж үнэлж байлаа. Гэхдээ тоонд бус чанарт анхаарч, сүүлийн үед нийгмийг цочроож байгаа гэмт хэргийн гаралт нэмэгдээд байгаад анхаарч ажиллахыг санууллаа.  Гишүүд ийнхүү хэлэлцээд санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

Гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг сануулав   
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй