Шууд Chart

Эрчим хүчний хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ

2014-06-11 15:57:55

“Их түмэн Санаачлага” хөтөлбөрийн Эрчим хүчний зөвлөлийн ээлжит хурал Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

“Их түмэн Санаачлага” хөтөлбөр нь 1995 онд Нэгдсэн үндэсний хөгжлийн хөтөлбөрийн /UNDP/ дэмжлэгтэйгээр байгуулагдсан ба Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ гэсэн дөрвөн орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм ажээ. Тус хөтөлбөр нь Зүүн хойд Азийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн ба Зам тээвэр, Эрчим хүч, Аялал жуулчлал, Байгаль орчин, Худалдааг хөнгөвчлөх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байна.

Хуралд гишүүн орнуудын Эрчим хүчний зөвлөлийн гишүүд, холбогдох төлөөллүүд, UNDP, UNESCAP-ын төлөөлөл болон олон улсын эрчим хүчний экспертүүд оролцжээ. Энэ удаагийн ээлжит хурлаар Зүүн Хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагаа, “Их түмэн Санаачлага”-ын хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон тус бүсийн орнуудын эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр ирэх онуудад хийгдэх ажлын талаар хэлэлцэж, гишүүн орнуудын зүгээс санал болгосон төсөл, хамтарсан судалгааны ажлуудтай танилцаж санал солилцсон байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эрчим хүчний хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ   
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй