Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх Британийн Цог Жавхлант Хатан хаан Хоёрдугаар Элизабетад 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Б.Энхсүх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Хатан хаан Хоёрдугаар Элизабетад уламжилж, Хатан хаанаар өргөмжлөгдсөний 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохионо гэдгийг тэмдэглэж, Монгол-Британийн уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Хатан хаан Хоёрдугаар Элизабет ирэх жил тэгш ой тохиож буйг онцолж, хамтын ажиллагааны өргөн боломж байгаа гэдгийг тэмдэглэв.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.