Шууд Chart

УИХ-ын дарга ойн арга хэмжээнд оролцов

2014-06-12 13:46:42

УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг 1984 онд төгсөгчдийн 30 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо.

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Баярцогт нар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг 1984 онд төгссөн юм. УИХ-ын дарга З.Энхболд өсвөр залуу үеийн боловсролыг дэмжих, мэдээллийн технологийн ололтуудыг нэвтрүүлэх, залуу техникчдийн ордонг сэргээх зэргийг дэмжин ажиллаж байгаа юм. Мөн даяаршил, вэб соёл иргэншил, технологийн хурд болон интернэт ашиглан үнэ төлбөргүй суралцаж болох “Khanacademy” сургуулийн  хэн ч хаанаас ч, хэзээ ч, цаг хугацаа хамааралгүй суралцах хөтөлбөрийг  монгол хэлээр орчуулан нэвтрүүлэхээр ажиллаж байна.
 
УИХ-ын дарга З.Энхболдын төгссөн Сэлэнгэ аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль нь 2012 онд Мэдээлэл харилцааны технологийг нэвтрүүлэгч улсын шилдэг сургууль болжээ. Мөн 2013 онд Монгол улсын Засгийн Газрын "Цахим монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Эрдмийн түлхүүр 2.5" цахим боловсролыг хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган оролцож улсын хэмжээний цахим удирдлагын системийг хэрэгжүүлсэн  шилдэг дөрвөн сургуулийн нэг болсон байна. Түүнчлэн "Мэдээлэл харилцааны технологийг нэвтрүүлэгч аймгийн шилдэг сургууль, Интернэтийн орчинд ажиллах, “IQBOARD” ухаалаг самбарыг ашиглан цахим хичээл бэлтгэх, ээлжит, нэгж хичээлийн хөтөлбөрийг сургалтанд хэрэглэдэг зэрэг ололт амжилтуудыг нэвтрүүлжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын дарга ойн арга хэмжээнд оролцов  
Үзсэн: 852 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй