Шууд Chart

Хэрлэн барсын туурийг БНХАУ-тай хамтран сэргээн засварлахаар боллоо

2014-06-12 13:53:36

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуучлалын яам БНХАУ-ын Соёлын өвийн удирдах газар хооронд Хэрлэн барс туурийг сэргээн засварлах хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.

Гарын үсгийг ССАЖ-ын төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, БНХАУ-ыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны улс төрийн зөвлөх Xang Qingdong нар үзэглэсэн бөгөөд ийнхүү гарын үсэг зурж баталгаажсанаар засварын ажил эхэллээ.
 
Төв Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туйр цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааж байсан домогтой аж. Уг хэлэлцээрийг байгуулснаар Хэрлэн барсын туурийг сэргээн засварлаад зогсохгүй цаашид Монгол, Хятад хоорондын соёлын салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжих ач холбогдолтой ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хэрлэн барсын туурийг БНХАУ-тай хамтран сэргээн засварлахаар боллоо  
Үзсэн: 1568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-06-12 19:15
gee uhaw altangerel herlen bariig tohjuulhaar bolj
122.201.27.xxx [122.201.27.xxx] 2014-06-12 15:02
За ддаа буруу л юм хийж бна даа. Хятад гэж Кидан гэсэн үгээс гаралтай байдаг. Гээд ургуулаад бодохоор хэн нь ийм санал гаргав аа
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-06-12 14:30
Hytad ruu uusahneee

Бидэнтэй нэгдээрэй