Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн долоо дахь удаагийн цахим хурлыг өчигдөр зохион байгууллаа.
Хуралд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, яамны дэргэдэх Яаралтай болон түргэн тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга болон бусад холбогдох албаны ажилчид болоод эмнэлгийн болон яаралтай, түргэн тусламжид ажилладаг эмч мэргэжилтнүүд оролцжээ.
Уг хурлаар яаралтай тусламжийн тасгийн 14 хоногийн үйл ажиллагааны мэдээ мэдээлэл, Говь-Алтай болон Баянхонгор аймгуудын нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгуудыг танилцуулсан видео кино үзүүлсэн ба Яаралтай тусламжийн тасаг, нэгжийн ажиллах үлгэрчилсэн журамд нэмэлт оруулах тухай асуудлаар холбогдох хүмүүс ярилцан санал солилцсон байна.
Түүнчлэн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал бүх аймгуудын нэгдсэн эмнэлгүүд болоод дарга нарт хандан цааш цаашдын цахим хурлуудад удирдлагын зүгээс хүн оролцуулах, уг хуралд ач холбогдол өгч хариуцлагатай оролцохыг нийт албан тушаалтан, эмч, эмнэлгийн ажилчдад үүрэг болголоо.
Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн цахим зөвлөлгөөн болов | ||
Үзсэн: 1050 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.