![](/uploads/201406/news/thumb/aa8759a2afde8384f94a5bb62157882c_x3.jpg)
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар өнөөдөр “Чингис” бондын эх үүсвэрээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслөөс Сонгинохайрхан дүүрэгт энэ жил барих замуудын чиглэл, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Тус дүүргийн хувьд “Гудамж” төслөөс өнгөрсөн жил Саппорогийн уулзвар, Гурвалжингийн уулзвар, “Өнөр” уулзваруудыг тус тус өргөтгөн шинэчилсэн юм. Тэгвэл төслийн багийнхан энэ жил Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын дундуурх шинэ замын бүтээн байгуулалтад гол анхаарлаа хандуулж ажиллах юм байна. Улмаар нэгдүгээр хорооллын арын хэсгээс 21 дүгээр хорооллын уулзвар хүртэлх гэр хорооллын дундуурх шинэ зам, “Талх чихэр” компанийн арын хэсгээс Хамбын овоог дайруулан тус дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ногоон нуур буюу Гүнжийн нуур хүртэл гэр хорооллын айл өрхүүдэд зориулсан тойрог зам барих ажээ.
Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт “Монос” уулзвараас Нисэхийн тойрог хүртэлх 5.5 км хүнд даацын автомашин зорчиход зориулагдсан 24 см зузаантай шинэ технологийн замыг энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр Эдийн засгийн хөгжлийн яам, “Гудамж” төслийн захиалгаар “Арц суварга”, “Бадрах ойл” компаниуд гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүрэгт барих шинэ замуудын чиглэлийг баталгаажууллаа | ||
Үзсэн: 753 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.