![](/uploads/201406/news/thumb/48c711e26e6c836689785bda440f85d9_x3.jpg)
Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах долоо дахь үе шатны хэлэлцээ өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн яаманд эхэллээ. Энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх хэлэлцээрт Монголын талыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Японы талыг парламентийн гишүүн, Гадаад харилцааны дэд сайд Сеижи Кихара нар ахалж хоёр талын яам, газруудаас холбогдох мэргэжилтнүүд оролцох юм.
Хэлэлцээрийн долоо дахь үе шатны нээлтийн нэгдсэн хуралдааны үеэр тус арга хэмжээний ахлагчид энэ удаагийн тохиролцох асуудлуудын талаар санал солилцлоо. Энэ удаад зах зээлд нэвтрэх, барааны худалдаа, үйлчилгээний худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, хөрөнгө оруулалт, оюуны өмч, хамтын ажиллагаа, худалдаан дахь техникийн хориг саад болон хорио цээрийн асуудлыг хэлэлцэх ажээ.
Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулна | ||
Үзсэн: 1257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.