![](/uploads/201406/news/thumb/42e5577e703952e6b30599adbea66485_x3.jpg)
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншид Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхав.
Бараалхах үеэр Ерөнхий сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Латви Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж байгааг дурдаад энэ айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид эдийн засгийн салбарт тэр дундаа тээвэр ложистикийн салбарт хамтарч ажиллах боломж өргөн байна гэлээ. Бүгд Найрамдах Латви Улс нь далайн боомтууддаа түшиглэн дамжин өнгөрүүлэх транзит тээврийг түлхүү хөгжүүлж байна. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг Европ руу чиглэсэн өргөн төмөр замаар тээвэрлэн, Латвийн далайн боомтуудаар Европийн аль орон руу гаргах боломжтой гэдгээ илэрхийллээ.
Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгчид бараалхав | ||
Үзсэн: 872 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.