Шууд Chart

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014-06-12 14:16:55

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслийг хэрэгжүүлж буй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/-ын тусгай элч, доктор В.Патон, мөн тус байгууллагын Монгол дахь төлөөлөгч К.Р.Эскудеро нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Монгол Улсын шүүхийн хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл тэр дундаа шүүгч-багш бэлтгэх, шүүгчдийг сургах, сургалтыг үргэлжилсэн хэлбэрээр тасралтгүй тогтмол, тодорхой сэдвээр явуулах шаардлага, цаашдын хандлагын талаар харилцан ярилцаж, санал солилцов.
 
Уулзалтын явцад доктор В.Патон Монгол Улс Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын гишүүн болох боломж нээлттэй байгааг онцложээ. Дашрамд дурдахад, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах” төслийг Европийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсын шүүхийн хэмжээнд 2012 оноос хэрэгжүүлж байгаа юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй