Шууд Chart

Киргиз улсын Шадар сайд иргэний танхимтай танилцлаа

2014-06-12 14:57:44

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Бүгд Найрамдах Киргиз Улсын Тэргүүн Шадар сайд Тайырбек Дуйшекеевич Сарпашевыг хүлээн авч уулзлаа. 

ЕТГ-ын дарга П.Цагаан ноён Т.Д.Сарпашевыг манай улсад айлчилж байгаад талархал илэрхийлээд, айлчлалын хүрээнд яригдаж байгаа асуудлууд  бодит ажил хэрэг болон хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж амжилт хүслээ.
 
Хоёр улсын эдийн засаг, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талын боломж нээлттэй байгааг талууд онцлолоо. Уулзалтын үеэр Монгол, Киргиз улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний танхимтай танилцлаа.
 
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Киргиз улсын Шадар сайд иргэний танхимтай танилцлаа  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй