Шууд Chart

Х.Баттулгыг ухамсартайдаа “давхар дээл”-ээ тайлаагүй гэв

2014-06-12 15:29:39

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр сөрөг хүчний зүгээс “давхар дээл”-ний асуудлыг дахин сөхөж, Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох нь хууль зөрчиж байна, өмнөх нэг сайд нь өөрөө “давхар дээл”-ийг эсэргүүцэж сайдын суудлаас огцорсон байтал дараагийн сайдыг дахин “давхар дээл”-тэй оруулж ирж байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг гэсэн санааг гаргасан юм.
 
Сөрөг хүчний энэ саналд Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Тэр нэг нөхөр ухамсартайдаа “давхар дээл”-ээ тайлаагүй, нөхцөл байдлаа явцуу ойлгож байгаагийн шинж” гэсэн тайлбарыг хийсэн юм. Ерөнхий сайд Х.Баттулгыг эсэргүүцэж буйгаа шууд ингэж илэрхийлсэн бол Д.Арвин гишүүн ч мөн ялгаагүй Х.Баттулгыг эсэргүүцэж байгаагаа хэллээ.
 
Тэрээр “Ш.Түвдэндорж сайд болно гэдгийг мэдэж байна. Өмнөх ҮХАА-н сайд нар бүгд өөрсдийн хувийн бизнесийг хийдэг байсан. Та харин ингэж хувийн бизнес, улс төр фракцаас гарч яамны ажлыг хийгээрэй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга сайд байхдаа яамны ажлаас илүү хувийн бизнес хийдэг байсан гэсэн санааг хэлсэн юм.
 
Ш.Түвдэндоржийг сайдын суудалд томилох эсэх асуудал энэ мэтчилэнгээр ширүүхэн маргаантай өрнөж байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Х.Баттулгыг ухамсартайдаа “давхар дээл”-ээ тайлаагүй гэв  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй