![](/uploads/201406/news/thumb/a0b30719ae1636f692ed7b6c4d066e90_x3.jpg)
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа болон стратегийн чухал ач холбогдол бүхий орд газарт түшиглэн төрийн өмчийн оролцоот хувьцаат компани байгуулж үйл ажиллагааг нь үр ашигтай удирдан зохион байгуулах, түүний өгөөжөөс ард иргэдэд хишиг хувь хүртээх чиглэлээр батлагдсан хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийн байдлыг шалгах зорилгоор Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зургадугаар сарын 10-11-ний өдрүүдэд ажиллажээ.
Танилцах ажиллагаанд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Энхбаяр, Үндэсний Аудитын газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд болон дэд ажлын хэсгийн гишүүд оролцсон байна.
Ажлын хэсэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баруун, зүүн цанхийн уурхайн нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааны ажлын явц байдал, уурхайн ажилчдын ажлын байр, хөдөлмөр аюулгүй ажиллагаа, амьдарч буй орон байр/кемп/-тай танилцсан бөгөөд инженер техникийн ажилчид, албан хаагчдтай уулзаж санал, хүсэлтийг нь сонсжээ.
Мөн ажлын хэсгийн гишүүд “Тавантолгой” ХК-ийн болон “Энержи ресурс” ХХК-ийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, усан сан, нүүрс угаах үйлдвэр, ажилчдын ажиллах, амьдрах орчны нөхцөл байдалтай танилцаж ажилчидтай уулзсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцав | ||
Үзсэн: 1052 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.