Шууд Chart

УИХ-ын дарга мод тарив

2014-06-13 08:57:00

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Г.Бумцэндийн нэрэмжит  нэгдүгээр дунд сургуулийг 1984 онд төгсөгчид сургуулийнхаа хашаанд “Төгсөгчдийн төгөл”-тэй болжээ. Тус төгөлд анги бүрээс  төгсөгчдийн  төлөөлөл гарч  Агч мод суулгасан бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Баярцогт нар мөн ангиа төлөөлж  мод тарьсан байна.

Тус сургууль нь Үндэсний мод тарих өдрөөр буюу энэ оны дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 15-ны өдрүүдэд  300 гаруй мод тарьсан байна. Түүнчлэн УИХ-ын дарга болон С.Баярцогт  гишүүн Ардын Бага Хурлын анхны дарга  Г.Бумцэндийн  музейд зочилж мөн Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газар болох Сайханы хөтөл болон аймгийн Гэрэлт цоголборт очжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-ын дарга мод тарив  
Үзсэн: 1068 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй