Барилга, хот байгуулалтын яамны нээлттэй өдөрлөг ирэх бямба гарагт буюу зургаадугаар сарын 14-нд Чингис хааны нэрэмжит төв талбайд зохион байгуулагдахаар болжээ.
Энэхүү өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яамны удирдлага, хамт олон, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын барилгачдын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох аж.
Түүнчлэн өдөрлөгийн үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын яамны бодлого үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилах юм байна. Мөн Барилга, хот байгуулалтын салбарын бодлого үйл ажиллагааг иргэд хэрхэн үнэлж байгаа, ямар арга хэмжээ, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх талаар санал асуулга явуулах ажээ.
Барилга хот байгуулалтын яамны нээлттэй өдөрлөг болно | ||
Үзсэн: 1125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.