Шууд Chart

Д.Ганхуяг сайд Японы Гадаад харилцааны дэд сайдтай уулзав

2014-06-13 09:08:46

Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг өчигдөр Японы Гадаад харилцааны дэд сайд Сейжи Кихараг хүлээн авч уузлаа. Тус уулзалтад Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Гадаад хэргийн яамны Ази-Номхон далайн газрын Хятад-Монголын хэлтсийн Тэргүүн Дэд Захирал Наото Ито болон монголын талаас Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Уул уурхайн сайдын Ч.Түмэнбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Я.Бадрах нар оролцсон байна.

Уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг өнгөрсөн онд хоёр орны Ерөнхий сайд нар харилцан айлчилсан нь хоёр орны харилцааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсныг тэмдэглэж, айлчлалын үеэр байгуулсан Монгол, Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр нь манай хоёр орны улс төр, соёл, боловсрол, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичиг болсныг онцоллоо.
 
Мөн Монгол Улс уул уурхайн салбарын үйлдвэрлэлд Японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Японы дэмжлэгийг авч, харилцан ашигтай хамтран ажиллах чиглэлийг баримталж байгааг мөн цохон тэмдэглэлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Ганхуяг сайд Японы Гадаад харилцааны дэд сайдтай уулзав  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй