Шууд Chart

Италийн бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулав

2014-06-13 09:12:56

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яам Итали-Монголын худалдааны танхимтай хамтран энэ сарын 11-нд Ром хотод Италийн 40 гаруй аж ахуйн нэгж, компаний төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулжээ.

Арга хэмжээний үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин болон энэ чиглэлээрх хуулийн зохицуулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг италийн бизнес эрхлэгчдэд өгч, Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газрын тухай танилцуулга хийсэн байна.
 
Уулзалтад Ром хотын захиргаа, Лацио бүсийн Иргэдийн хурлын төлөөлөгч, “Selex ES”, Италийн Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоо зэрэг италийн томоохон байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцож, Монголд үйл ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Италийн бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулав  
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй